ЭУЦ товч танилцуулга

ЭУЦ Сургууль нь 1982 онд байгуулагдсан захирал Л.Жагдагсүрэн, хичээлийн эрхлэгч Х.Мантайноров, Х.Хуаган, З.Занабазар нарын удирдлагын дор 900 гаруй сурагчтай 60-аад багш ажилчидтай сургалт хүмүүжлийн ажлаа эхэлсэн билээ. 1997 онд Нийслэлийн Засаг даргын А104 тоото захирамжаар 54, 77, 78-р сургуулийг нэгтгэн цогцолбор сургуулийг үүсгэн байгуулж өөрчилж ЭУЦогцолборын Ахлах сургууль болгон өөрчилснөөр шинэ зорилтод нэгдсэн хамт олон Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хэрэгжүүлсээр ирсэн. Ахлах сургуулийн анхны захирлаар Р.Даваа, сургалтын менежерээр Д.Энхжаргал,

Л.Чойсүрэн, нийгмийн ажилтнаар Баасандэлгэр, Баасанжав багш нар ажиллаж байсан. 2000 оноос тус сургуулийн захирлаар Д.Цэцэгээ, сургалтын менежерээр Б.Түмэнжаргал, Л.Амартуяа, нийгмийн ажилтан О.Мягмаржав ажиллаж байна. Одоо тус сургуульд 1000 гаруй сурагч, 85 орчим багш ажилчид ажиллаж байгаа ба багш сурган хүмүүжүүлэгчдийн 43 хувь нь боловсролын тэргүүний ажилтан, 2,8 хувь нь зөвлөх, 41,7 хувь нь тэргүүлэх, 3 багш доктрант, 30,2 хувь нь магистр зэрэгтэй байна. Бид хамт олон дотроосоо төрсөн алдартнуудаараа бахархдаг. МУГ багш Я.Цэдэнбал, С.Цэцэгээ, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт Л.Чойсүрэн, Б.Доржсүрэн, Алтан гадас одонт Д.Мангал, Д.Гоошоохүү, Д.Нэргүй, П.Намжилмаа, Б. Цэцэгээ, Ч.Оюунгэрэл, П.Цэнджав, С.Бадам, номын санч Т.Оюун, Н.Борис мөн 2004 онд физикийн багш Б.Түмэнжаргал, нийгмийн ажилтан, багш Цэцэгээ, 2003 онд биеийн тамирын багш Д.Гоошоохүү, 1999, 2003 онд түүх, газарзүйн багш Д.Амарсанаа Нийслэлийн мэргэжлийн аварга, 2002 онд орос хэлний багш Т.Ундармаа, 2006 онд биеийн тамирын багш П.Намжилмаа, 2003 онд биологийн багш М.Туул нар Дүүргийн мэргэжлийн аваргаар тус тус шалгарсныг дурьдахад таатай байна. Тус сургууль 1990 онд физикийн багш Б.Доржсүрэн, Б.Түмэнжаргал, математикийн багш Д.Мангал, Я.Цэдэнбал нарын санаачилгаар Баянгол дүүрэгтээ анхны физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээлүүлснээр олон арван шавь нар нь олон улсын, улс, нийслэл, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцож төрийн өмчийн их дээд сургуульд нийт суралцагчдын 95 хувь нь орж байсан арвин баялаг туршлагатай хамт олон билээ. Улс орон даяар сургууль, багш нараараа овоглож алдар нэрээ цуурайтуулж яваа олон арван шавь нараа дурсахгүй байхын аргагүй. УИХ-ын эрхэм гишүүн, Монгол Улсын Гадаад Хэргийн Сайд Г.Занданшатар, МУХБаатар МУГТ, Япон Улсын мэргэжлийн Сумогийн 68-дахь Их Аварга Асашёорюу Д.Дагвадорж, ШУ-ны Доктор МУИС-ийн багш Доржюүндэнгийн Алтанхуяг, ШУ-ны Доктор ШУИС-ийн багш Баясгалангийн Баярсайхан, ШУ-ны Доктор ЭМШУИС-ийн багш Чимэдцэрэн, “Алтан тариа” ХХК-ны захирал Цэнгүүн, Улсын Мөрдөн Байцаах Газрын хэлтсийн дарга Баяраагийн Амгаланбаатар, ХХАЯ-ны газрын дарга Д.Баянмөнх, Моква хотноо болсон Олон Улсын физикийн олимпиадад оролцож шагналт байрын эзэн Даваанямын Батнасан нараараа бахархдаг билээ.